Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

2023-06-16 10:28:35

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант гуравдугаар баг “Гучин тавын ам” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан.

Тус дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид нийт 55 хүн, 3 автомашинтай ажиллаж, 2023 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 11:35 цагт түймрийг цурамд оруулж, 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт бүрэн унтрааж Ерөө сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй