Шууд Chart

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлнэ

2023-06-16 14:24:58

“Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар баримт бичигт гарын үсэг зурлаа. Төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлж байна.

Энэхүү төслийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллах юм. 

  • Хүнсний ногооны үйлдвэрлэлийг сайжруулж, хүнсний ногооны импортыг дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ногоогоор орлуулах тогтвортой загвар нэвтрүүлэх
  • Тариалалт, ургац хураалтын дараах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар хүнсний ногооны чанарыг сайжруулах 
  • Хүнсний ногооны хэрэгцээг жилийн турш тасралтгүй дотоодоос хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд тариалалт, хадгалалт, боловсруулалтын шинэлэг технологи нэвтрүүлэх
  • Ногоог хүнсэндээ хэрэглэхийн ач тусын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлнэ. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлнэ  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй