Шууд Chart

НӨАТ-ын 2022 оны буцаан олголт аваагүй иргэдийн анхааралд

2023-06-17 11:54:28

Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-ээс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын гүйлгээг Төрийн санд шилжүүлэхдээ "Монгол банкны Дансны нэгдсэн сан” дахь  мэдээлэлтэй  тулган шалгадаг болсонтой холбогдуулан давхардсан тоогоор 41 мянган иргэний 2022 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна. 

Иймд буцаан олголтоо аваагүй байгаа иргэд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө дараах хоёр үйлдлийг амжиж хийгээрэй.

Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас  "Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах; 

- Буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ  EBARIMT системд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн  дотор гаргаж, баталгаажуулах;  

Дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол таны 2022 оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт буцаагдахыг анхааруулж байна. 


НӨАТ-ын 2022 оны буцаан олголт аваагүй иргэдийн анхааралд  
Үзсэн: 2204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-18 12:25
Сайн бна уу.2023оны 1 улиралын буцаан олголт яагаад орохгүы бган болоо
Зочин [127.0.0.xxx] 2023-06-17 18:15
2022 онд Сугалаанд хожисон мөнгө маань ороогүй яаж авхуу
Зочин [127.0.0.xxx] 2023-06-17 14:46
буцаан олголтоо 22оных аваагүй байгаа тул авахын хүсэж байна
Зочин [127.0.0.xxx] 2023-06-17 13:14
Буцаан олголтоо авьяа
Зочин [127.0.0.xxx] 2023-06-17 13:09
Hezee oroh yum ee
Зочин [127.0.0.xxx] 2023-06-17 13:09
Altan navch 1ulraliin butsaan olgolt oloogui uc 84092802
Алтанчимэг [127.0.0.xxx] 2023-06-17 12:44
2022оны 80 гаруй мяган төгрөг дутуу орж ирээгүй буцаан олголтоо авъя

Бидэнтэй нэгдээрэй