Шууд Chart

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн болов

2023-06-17 12:20:34

Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс улсын хэмжээн дэх зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2023 оны зургаадугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах, хяналтын прокурорууд оролцсон тус зөвлөгөөнд “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх ажиллагаа”, “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналт”, “Эрх хязгаарлах арга хэмжээнд тавих прокурорын хяналт”, “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн үйл ажиллагаа, хөгжүүлэлт” зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулсан байна.

Мөн Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн сургагч багш нар тодорхой сэдвээр сургалт явуулж, зөрчлийн хууль тогтоомжийн  хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцсон байна.

Эх сурвалж: УЕПГ


Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн болов  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй