Шууд Chart

Эмээлтэд зам тээврийн осолд орсон Непал улсын иргэдээс хоёр нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

2023-06-17 15:14:33

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өчигдөр/2023.06.16/ 16:00 цагийн орчимд СХД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон Непал улсын 26 иргэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэгдэн ирсэн.

Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж осолджээ.

ГССҮТ-д хүргэгдэж ирсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байсан бөгөөд Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна.

Мөн хоёр иргэн хүндэвтэр боловч оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан аж. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.  

Түүнчлэн гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношлогоо шинжилгээнд орохоос татгалзсан байна.

Эх сурвалж: ГССҮТ


Эмээлтэд зам тээврийн осолд орсон Непал улсын иргэдээс хоёр нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй