Яармагийн гэр хорооллын 80 гудамжны шороон замыг авто замын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж, баяр наадмаас өмнө бүрэн тохижуулна.
Хан-Уул дүүргийн Яармагийн бүсийн гэр хорооллын эвдрэл ихтэй, 80 гудамжны шороон замыг дүүргийн зам талбайн арчлалт хариуцсан байгууллага бүрэн засварлаж, тохижуулна.
Өчигдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаныхантай хамт Яармагийн гэр хорооллын гудамж, зам талбайтай танилцаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн жил дүүргийн Зам засвар, арчлалт хариуцсан байгууллага гэр хорооллын бартаа ихтэй 60 гаруй байршлын шороон замыг сайжруулж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилсэн бол ирэх 7 хоногоос эхлэн яармагийн 80 гаруй гудамжны шороон замыг засварлаж, шинэчлэх ажлыг эхлүүлэх юм.
Ялангуяа зуны улиралд гэр хорооллын зам овон товон ихтэй, борооны ус ихээр тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг байсан. Тус 80 гудамжны шороон замыг хусаж, хайргаар тэгшлэн сайжруулснаар Яармагийн гэр хорооллын 30 гаруй мянган хүн ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ
| Яармагийн гэр хорооллын 80 гудамжны шороон замыг авто замын зохист найрлага бүхий хайргаар тэгшилнэ | ||
| Үзсэн: 2868 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.