Шууд Chart

Өвөрхангай аймагт өнөөдөр хүчтэй аадар болон мөндөр орсны улмаас үер буужээ

2023-06-18 15:46:59

Өвөрхангай аймагт өнөөдөр хүчтэй аадар болон мөндөр орсны улмаас зарим газар үер буугаад байна.

Тодруулбал, Өвөрхангай АЗЗА ТӨХК-ийн хариуцдаг А0302 авто замын пк 2-45 км дамнан 2023 оны зургаадугаар сарын 18-ны 14.00 цагийн үед хүчтэй аадар бороо, мөндөр оржээ.

Тус замын зорчих хэсгийн зарим газруудад үер бууж, ус давжээ. Одоогоор замын үзлэг хийж байгаа бөгөөд нэмж үер буухаар байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна. 

Өвөрхангай аймагт амьдардаг манай уншигч өнөөдрийн орсон мөндөр том хэмжээтэй байсан гээд ундааны тагтай харьцуулсан зургийг бидэнд илгээсэн юм. 

 


Өвөрхангай аймагт өнөөдөр хүчтэй аадар болон мөндөр орсны улмаас үер буужээ   
Үзсэн: 4830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2023-06-19 01:12
mondor orood mashinii shil hagarsan duuren honhothoi bolsn
Зочин [127.0.0.xxx] 2023-06-18 19:26
Shine nuur Gol murun

Бидэнтэй нэгдээрэй