Шууд Chart

“Цөлжилт, газрын доройтол уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр шинжээчдийн уулзалт болж байна

2023-06-19 12:52:35

БОАЖЯ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP), Байгаль орчны хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн дэд бүсийн хөтөлбөр (NEASPEC) хамтарсан “Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт шинжээчдийн бүлгийн зөвлөлдөх уулзалтыг олон Улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Цөлжилт, газрын доройтол нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон саад тотгор учруулж, байгалийн нөөц баялаг болох хөрс, агаар, усны чанарт сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ ой, бэлчээр, газар тариалангийн салбарт шууд аюул учруулж байна.

Эдгээр сорилт бэрхшээлүүдийг даван туулахын тулд Зүүн хойд Азийн Байгаль орчны хамтын ажиллагааны дэд бүсийн хөтөлбөр нь гишүүн орнуудад хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэг хуваалцах чиглэлээр цөлжилт, газрын доройтлыг шийдвэрлэх хамтын ажиллагааг чухалчлан ажиллаж байна.

Хурлын гол зорилго нь бүс нутгийн хэмжээнд цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд баримтлах арга хэмжээний төслийг боловсруулж, салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлгийн хүрээнд гишүүн Улс орнуудын цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын уялдаа холбоог судалсан сайн туршлага, алдаа зэрэг олон судалгааны үр дүнтэй танилцах юм.

Эх сурвалж: БОАЖЯ


“Цөлжилт, газрын доройтол уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр шинжээчдийн уулзалт болж байна  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй