
Тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн зуны чийрэгжүүлэх сувилалыг ажиллуулж эхэлсэн. Өдгөө 12 жилийн хугацаанд 5448 хүүхдийг чийрэгжүүлжээ.
Өнгөрөгч зургаадугаар сарын 1-нээс эхэлж Дархан сумын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Гос-хот”, “Түвшин-Холбоо” өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд дөрвөн сувилалыг ажиллуулж, 485 хүүхдийг чийрэгжүүлсэн байна.
Зуны чийрэгжүүлэлтийн сувилалыг 2002-2011 онд Норвегийн байгууллагын Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр ажиллуулдаг байсан бол 2012 оноос эхлэн аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 1-2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болсон байна.
Уг сувилалд эмзэг бүлгийн тэжээлийн доройтол болон жингийн алдагдалтай, суурь өвчтэй хүүхдүүдийг эмчилж, сувилж, чийрэгжүүлэхээс гадна эцэг, эхчүүдэд хүүхдийг хооллох, асарч, сувилах талаар сургалтыг зохион байгуулдаг ажээ.
Зуны сувилалын үр дүнд сульдаа өвчтэй хүүхдийн 85 хувь эдгэрсэн бөгөөд хүүхдийн жин 300-500 граммаар нэмэгдэж, биеийн эсэргүүцэл, дархлаажуулалт 95 хувь сайжирснаар хүүхдийн ханиад томууны өвчлөлийг 30 хүртэл хувиар бууруулаад байна гэж хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Цэвээндулам мэдээллээ.
Зуны чийрэгжүүлэлтийн сувилал ажиллаж байна | ||
Үзсэн: 1646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.