2023 оны нэгдүгээр улирлын байдлаар ААНБ-ын ажиллагчдын сарын голч цалин 1352.9 мянган төгрөг байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4(5.1%) мянгаар өмнөх улирлаас 307(0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1(2.7%) мянгаар өсөж , харин өмнөх улирлаас 19.2(2.5%) мянгаар буурчээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.7(26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
| Улсын хэмжээнд дундаж цалин 1.8 сая төгрөг байна | ||
| Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.