Шууд Chart

Монгол Улсын төлөөлөгчид Петербургийн олон улсын эдийн засгийн XXVI чуулга уулзалтад оролцов

2023-06-19 14:15:02

ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2023 оны зургаадугаар сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн XXVI чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ хүрээнд Б.Чойжилсүрэн сайд ОХУ-ын Сангийн сайд А.Г.Силуанов, Эрчим хүчний сайд Н.Г.Шульгинов, “НК “Роснефть” НХН-ийн Ерөнхий захирал И.И.Сечин, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов, “Газпромбанкны” ТУЗ-ийн орлогч дарга А.П.Белоус, “Интер РАО-Экспорт” ХХК-ийн Ерөнхий захирал М.Е.Сергеев нартай тус тус уулзалт хийж, хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Мөн төлөөлөгчид чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болон эрчим хүчний салбар хуралдаанд тус тус оролцсон байна.

Эх сурвалж: ГХЯ


Монгол Улсын төлөөлөгчид Петербургийн олон улсын эдийн засгийн XXVI чуулга уулзалтад оролцов  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй