Шууд Chart

"УБТЗ"ХНН: Зарим чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

2023-06-19 18:32:07

Эмээлт-Толгойт хоорондын замын 379 км-ийн 9-р зуутад авто машины хонгилон гарц барихаар зам засварын ажил хийх тул галт тэрэгний цагийн хуваарьт дараах байдлаар өөрчлөлт орохыг мэдэгдэж байна.

2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 22:44 цагт явж, Дархан 00:39-01:09 цагт өнгөрч, Зүүнхараа 03:35-04:36 цагт өнгөрч, Улаанбаатарт 08:58 цагт ирнэ.

2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн Эрдэнэт-Дархан-Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс цагийн хуваарийн дагуу 20:40 цагт явж Дархан өртөөнд 02:00 ирнэ. Дархан өртөөнөөс 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 04:08 цагт явж, Зүүнхараа 05:53-06:08 цагт өнгөрч, Улаанбаатарт 09:20 цагт ирнэ.

Эх сурвалж: "УБТЗ"ХНН


"УБТЗ"ХНН: Зарим чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо  
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй