
Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хан-Уул дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох "Био"-ийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх чиглэлд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл ажиллаж байна. Морьт эргүүл нь энэ сарын 23-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл, өдрийн 12 цагаас оройн 18 цаг хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлснээс үүдэн голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтуурах, хэрэг төвөгт өртөх явдал цөөнгүй гардаг. Тэгвэл Морьт эргүүл ажиллаж эхэлснээр эдгээр явдлыг таслан зогсоож иргэдийн амралт зугаалгаа зөв боловсон, амар тайван өнгөрүүлэхэд дөхөм болж байна.
Морьт эргүүл ажиллаж байна | ||
Үзсэн: 1220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.