Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын шинэ байрын нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхийкомандлагч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Зөвлөх, хошууч генерал Ц.Тогоо, Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар оролцсон юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын шинэ барилга нь 7 давхар, давхартаа 1457 м2 талбай бүхий зоорьтой, 3 блокоос бүрдэж, НОБГ болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангиуд өдөр тутмын үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Иргэдийг хүлээн авах хурал, уулзалтын танхимуудыг олон улсын жишигт нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, нийслэлийн Онцгой комисс болон Онцгой байдлын албаны хэмжээнд томоохон хэмжээний хурал, уулзалт, зөвлөгөөн, гадаад харилцаа хамтын ажиллагаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах боломжийг бүрдүүлээд байна.

Мөн онцгой нөхцөл байдал үүссэн үед нийслэлийн Онцгой комиссын удирдлагын төв байр болгох орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр тоноглож тохижуулахаар зорин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Албаны ойн өдөр шинэ байрны нээлтийн арга хэмжээг зохион байгуулав | ||
| Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.