Энэ удаагийн зөвлөгөөнөөр Иргэний нисэхийн тухай, Төмөр замын тээврийн тухай, Aвтотээврийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, түүний ач холбогдлын талаар салбарын залуучуудад нэгдсэн ойлголт, мэдээлэл хүргэхээс гадна Зам тээврийн залуучуудад өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж гарц шийдлээ тодорхойлох юм. Мөн зам тээврийн салбарын ирээдүй болсон залуучуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор олон талт сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах юм.
Эргэн сануулахад,
Салбарын залуучуудын санаачлагаар Зам, тээврийн хөгжлийн сайдын дэмжлэгээр 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Нисэх, Авто зам, Авто тээвэр, Төмөр зам, Далайн тээвэр, Зам тээврийн хөгжлийн яам зэрэг Зам, тээврийн салбарын залуучуудын байгууллагууд нэгдэж салбарын залуучуудад мэдлэг олгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын дор “Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөл”-ийг байгуулсан билээ.
Тус зөвлөл нь салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, асуудал, шийдлийг хамтдаа эрэлхийлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилтын хүрээнд олон талт үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
| “Хөгжлийн сэргэлт” зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн-2023 Улаанбаатар хотноо болно | ||
| Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.