Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх хотын гол болон туслах гудамж замуудын засвар, арчлалтын ажлын хүрээнд Гүнтийн давааны шороон замын 4 эгнээний 2 урсгалыг асфальтбетоноор хучилт хийж, хайрган хучилттай 2 эгнээний шороог тэгшилж нягтрууллаа.
Гүнтийн давааны авто зам дөрвөн урсгалтай байх ба үүнээс хоёр урсгал нь хатуу хучилттай болгож байна.
Хүйтний улиралд болон халтиргаа гулгаатай үед захын хэсгийн шороон замаар тээврийн хэрэгслүүд аюулгүй зорчих боломжтой юм.
Ингэснээр байгаль орчны агаарын бохирдол, тоосжилтыг бууруулж тухайн орчинд амьдардаг иргэдийн тав тухтай зорчих, амьдрах нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой зам арчлалт засварын ажил болж байна.


Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар
| Гүнтийн давааны замыг засварлалаа | ||
| Үзсэн: 839 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.