Шууд Chart

Энэ онд 47 байршлын 7.68 га газрыг нийтийн эдэлбэр газарт нэмж бүртгэнэ

2023-06-20 15:12:54

Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хурлаар Нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмын талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Эрдэнэтуул танилцууллаа.

Тэрбээр “Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр нийслэлийн гудамж талбайн ногоон байгууламжийг хэвээр хадгалан үлдэх, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангах зорилгоор нийтийн эдэлбэр газрыг нэмэгдүүлэх, журамлах шаардлагатай байна. Нийслэлийн ИТХ-ын зургаан удаагийн тогтоолоор одоогийн байдлаар 145 байршлын 227,97 га газрыг нийтийн эдэлбэрт газарт бүртгэсэн. 2023 онд нийтийн эдэлбэр газарт 47 байршлын 7,68 га газрыг нэмж бүртгэхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газрын ашиглалтын журмыг ажлын хэсгийн хүрээнд холбогдох 12 байгууллагаас саналыг авч тусган, 6 бүлэг 65 заалттайгаар боловсруулаад байна” гэв.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хүрээнд гараж буулгасан газруудыг судалж, бүртгэсэн байршлуудыг иргэн ААН-ийн эзэмшилд олгохгүй байхаар шийдвэрлэж, нийтийн эдэлбэр газарт бүртгэж байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

 


Энэ онд 47 байршлын 7.68 га газрыг нийтийн эдэлбэр газарт нэмж бүртгэнэ  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй