Шууд Chart

Монголын шатрын тамирчид Норвегийн Тромсо хотыг зорилоо

2014-07-31 13:43:38

Норвегийн Тромсо хотноо наймдугаар сарын 1-14-ний өдрүүдэд болох Дэлхийн шатрын 41 дүгээр олимпиадад оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Монголын багийг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Ч.Чулуунбаатар ахалсан байна.

Эрэгтэй багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Их мастер Шаравдорж, эмэгтэй багийн ахлагчаар МоШХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Спортын мастер Чулуунбаатар нар ажиллах юм байна.

Эрэгтэй: Их мастер Ц.Батчулуун, Их мастер Б.Гүндаваа , ОУ-ын мастер Г.Мөнхгал, ОУ-ын мастер Д.Баттулга, Их мастер Б.Хатанбаатар, Эмэгтэй баг: Их мастер Б.Мөнгөнтуул, Их мастер Т.Батчимэг, ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн, ОУ-ын мастер Б.Анхчимэг, Спортын мастер Б.Баярмаа нар багтжээ. 


Монголын шатрын тамирчид Норвегийн Тромсо хотыг зорилоо   
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй