Мал аж ахуйн хөрөнгө оруулалтын үзэсгэлэнг Блю скай хурлын танхимд өнөөдөр нээлээ.
Уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн шалгуур хангасан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих, зах зээлтэй холбох ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, малчдын байгууллагын (малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо) төлөөллийг хамруулсан хөрөнгө оруулалтын үзэсгэлэн юм.
Энэхүү арга хэмжээг Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслөөс зохион байгуулж байна.

| Мал аж ахуйн хөрөнгө оруулалтын үзэсгэлэн гарч байна | ||
| Үзсэн: 1409 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.