Өнөөдөр /2023.06.21/-нд МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор МҮЭ-ийн холбооны олон жил шаардаж тэмцэж байсан саналуудаас даатгуулагчдын эрх ашигт нийцсэн дэмжигдсэн болон зарим дэмжигдээгүй санал, Нийгмийн даатгалын сангийн зарим өр төлбөр, үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ МҮЭ-ийн холбоо даатгуулагчдыг төлөөлдөг институци байгууллагын хувьд цаашид дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналыг дэмжигдэх хүртэлх хугацаанд санал шаардлага тэмцлээ үргэлжлүүлэх бөгөөд УИХ-ын гишүүдийг Нийгмийн даатгалын хуулийг даатгуулагчдад ээлтэй шударгаар өөрчлөхийг уриалж УИХ-д санал шаардлага дахин хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
МҮЭ-ийн холбооны дэмжигдсэн зарим саналаас дурдвал:
1.Тэтгэвэр тодорхой хэмжээгээр өвлөгддөг болно.
2.Тэтгэвэр авч байсан хүн нас барвал авч байсан тэтгэврийх нь 20 хувийг эхнэр, нөхөрт нь олгох
3. Тэтгэврийг жил бүр индексжүүлэн олгох
4. Тэтгэвэр тооцоход 7 жилийг 5 жил болгох, өнгөрсөн 4 жилийн хугацаанд 7 жилээр тооцсон хүмүүсийг дахин нэг удаа тэтгэврээ шинэчлэн тогтоолгох боломжийг олгох
5. 20 жилээс дээш ажилласан жил тутамд 1.5 хувиар тэтгэврийг өсгөдөг байсныг 2 хувь болгох.
6. Хөдөлмөрийн хүнд нөхцөлийг хэвээр үлдээх
7. Тэтгэврийн нэрийн дансны тодорхой хэсгээр нэг удаа орон сууц, эрүүл мэндийн хэрэглээнд ашиглаж болох гэх мэт.
МҮЭ-ийн холбооны дэмжигдээгүй санал:
1.Тэтгэврээ тогтоолгож чадаагүй нас барвал эхнэр, нөхөрт нь тэтгэврийн 20-иас доошгүй хувийг олгох
2. Тэтгэвэр тооцоход суурь хувийг 60 хувиар тооцох
3. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд улс төрчид, явцуу сонирхолтой этгээдүүдээс хараат бус гүйцэтгэх засаглалыг бий болгох
4. Зарим онцгой салбар тухайлбал боловсрол эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэтгэвэрт гарах насыг бууруулах гэх мэт.
Эх сурвалж: МҮЭХ
| МҮЭ-ийн холбооноос Нийгмийн даатгалын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ | ||
| Үзсэн: 299 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.