Шууд Chart

Дархан-Шарын голын замын хучилт дуусжээ

2023-06-22 09:40:04

Энэ оны улсын төсвийн хүрээнд Дархан-Уул аймагт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна.

Мөн Дархан- Шарын гол чиглэлийн хатуу хучилттай 8.6 км авто замын цементээр бэхжүүлсэн суурь, бетон хучилтын ажил бүрэн дууссанаар нийт ажлын гүйцэтгэл 85 хувьд хүрлээ.

Үргэлжлүүлэн замын хөвөө хэвтээ, босоо тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд ингэснээр Дархан-Уул аймгийн бүх томоохон сум, суурингууд хатуу хучилттай замаар холбогдлоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Дархан-Шарын голын замын хучилт дуусжээ  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй