Шууд Chart

“УБТЗ” ХНН-ээр үйлчлүүлэгчдийн анхааралд

2023-06-22 10:44:41

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг “Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын зөвшөөрлийн дагуу Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрээр 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “УБТЗ” ХНН-ээр өнгөт, хар төмөр тээвэрлэх тарифыг 17.8 хувиар, мод, модон эдлэл тээвэрлэх тарифыг 50.1 хувиар, машин механизм, тоног төхөөрөмж тээвэрлэх тарифыг 23.4 хувиар, ноос ноолуур, арьс шир тээвэрлэх тарифыг 24.1 хувиар, орон нутгийн харилцаанд нүүрс тээвэрлэх тарифыг 4.6 хувиар, барилгын материал тээвэрлэх тарифыг 39.5 хувиар, гэрийн хэрэглэл тээвэрлэх тарифыг 7.4 хувиар, чингэлэг тээвэрлэх тарифыг 5.8 хувиар, орон нутгийн харилцаанд болон олон улсын харилцаанд зорчигч тээвэрлэх тарифыг 50 хувиар тус тус индексжүүлэх болсныг мэдэгдье.

Түүнчлэн БНХАУ-аас ОХУ руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн тарифт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг Ерөнхий хорооны 2023 оны тавдугаар сарын 23–ны өдрийн хурлын шийдвэрээр 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 10 хувиар бууруулж тооцох болсныг мэдэгдэж байна гэж Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.

 

 


“УБТЗ” ХНН-ээр үйлчлүүлэгчдийн анхааралд  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-22 23:28
Зорчигчын галт тэргээ тухтай

Бидэнтэй нэгдээрэй