Шууд Chart

МҮОХ Хасбанктай алтан түншийн гэрээ байгууллаа

2023-06-22 12:02:39

МҮОХ, ХасБанк хооронд Алтан түншийн гэрээ байгуулах ёслол /2023.06.20/ Олимпик хауст боллоо.

Гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ХасБанк-ны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав нар гарын үсэг зурав.

Гэрээний хүрээнд ХасБанк нь МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэй болсноос гадна МҮОХ-ноос зохион байгуулж буй арга хэмжээ, тив, олимпын наадамд хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.

ХасБанк нь байгуулагдсан цагаасаа хойш спорт, тэр дундаа багийн спортыг тууштай дэмжиж ирсэн билээ. Хамтын ажиллагааны гэрээ 2024 оныг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж: МҮОХ


МҮОХ Хасбанктай алтан түншийн гэрээ байгууллаа  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй