Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн улс орнуудын нэг адил Монгол Улсын гаалийн байгууллага “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагаа”-г 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлээд байна. Энэ нь цаашид олон улсын худалдааг дэмжих, иргэн, аж ахуйн нэгжүүдэд таатай боломжийг бүрдүүлэхийн тулд хийгдэж буй том дэвшил юм.
Хэдийгээр гаалийн байгууллага барааг мэдүүлэх үйл ажиллагааг 100 хувь цахим системд шилжүүлсэн ч гаалийн харилцаанд оролцогж буй иргэд, ААН-үүд өөрийн биеэр ирж мэдүүлэн нүүр тулсан харилцаанд орсоор байгаа юм.
Иймд гаалийн харилцаанд орж буй хэн бүхэнд хялбар, ойлгомжтой, хугацаа, зардал хэмнэсэн үйлчилгээг үзүүлэхийн тулд цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлж байгаа юм.
Иргэн, аж ахуйн нэгж та бараагаа цахимаар мэдүүлэх боломжуудыг танилцуулж байна.
Эх сурвалж: ГЕГ
| Гаалийн байгууллага цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлж эхэллээ | ||
| Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.