Шууд Chart

Хилийн чанадаас оруулах харилцаа, холбооны тоног төхөөрөмжийн хяналтыг сайжруулна

2023-06-22 16:33:42

Гаалийн ерөнхий газраас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж, “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт”, “Радио давтамжийн хууль бус хэрэглээ, харилцан нөлөөлөл” сэдвүүдээр 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 30 албан хаагчийг танхимаар, 55 албан хаагчийг цахимаар оролцууллаа.
 
Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хилийн чанадаас оруулах харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хяналтыг сайжруулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй радио төхөөрөмжийг дотоодын зах зээлд нийлүүлэхээс хамгаалах, хуурамч тоног төхөөрөмжийн сүлжээний чанарт үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, тоног төхөөрөмжийн харилцан нөлөөллийн тоог бууруулах зэрэг ач холбогдолтой сургалт боллоо.
 
Эх сурвалж: ГЕГ

Хилийн чанадаас оруулах харилцаа, холбооны тоног төхөөрөмжийн хяналтыг сайжруулна  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй