Шууд Chart

Мөнгөн усны хяналт шинжилгээ ба тооллого хийх тухай чадавхжуулах сургалт зохион байгуулж байна

2023-06-23 09:33:09

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас planetGOLD Монгол төсөл, болон Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторитой хамтран “Мөнгөн усны хяналт шинжилгээ ба тооллого хийх тухай" чадавхжуулах сургалтыг аймгуудын Байгаль орчны шинжилгээний лабораторийн инженер, техникийн ажилтнуудад зориулан 2023 оны зургаадугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн 22 инженер, техникийн ажилтнууд хамрагдсан. Сургалтын эхний өдөр мөнгөн усны тухай Минаматагийн конвенц болон бусад холбогдох хууль тогтоомжийг судлахаас гадна мөнгөн усны эх үүсвэрийн ангилал, мөнгөн усны тооллого буюу масс хадгалагдах зарчим, массын урсгал агаар, ус, хөрс, хүний биологийн сорьцод мөнгөн усны шинжилгээ хийх арга зүйн талаар судалж танилцав. Сургалтын хоёр дахь өдөр агаар, ус, хөрс, хүний биологийн сорьцод мөнгөн усны шинжилгээ хийх ажлыг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хийж гүйцэтгэлээ.

Эх сурвалж: БОАЖЯ


Мөнгөн усны хяналт шинжилгээ ба тооллого хийх тухай чадавхжуулах сургалт зохион байгуулж байна   
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй