ГЕГ-аас цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар дахь Гаалийн газарт дараах эерэг үр дүнгүүд гарчээ. Энэ талаар УБГГ-ын дарга Б.Батгэрэлээс тодрууллаа.
2023 оны эхний хагас жилд Улаанбаатар хот дахь гаалийн газар “Цахим гааль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаа. Гаалийн байгууллага тавдугаар сарын 1-нээс эхлэн цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг тус гааллийн газрын бүрдүүлэлтийн албыг түшиглээд туршиж эхэлсэн. Он гарснаас хойш УБГГ -т хийгдсэн аж ахуйн нэгжийн цахим бүрдүүлэлт 44 хувь, иргэдийн цахимаар мэдүүлэх бүрдүүлэлт 70 хувь өссөн байна.
Дэлхийн гаалийн байгууллагын “Цахим гааль” тунхаглалд 53 орон нэгдэж Монгол Улсын гаалийн байгууллагын туршилтаар нэвтрүүлж буй цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг 2000 онд Япон, БНСУ, 2003 онд ОХУ, 2018 онд БНХАУ нэвтрүүлсэн байдаг.
ААН, иргэд ачаа бараагаа оруулж ирсэн хилийн боомтууд дээр биеэр ирж гаальд мэдүүлэх шаардлагагүй, интернэтийн орчинд хаанаас ч бараагаа мэдүүлэн манай цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төвд илгээх боломжтой. Зөвхөн бараагаа хүлээн авахдаа л гаалийн хяналтын бүсэд ирнэ гэхээр 3-4 шат дамжлагыг иргэн, ААН хэмнэж байгаа юм.
Эх сурвалж: ГЕГ
| Б.Батгэрэл: Гаалийн байцаагчтай харилцахаасаа илүү цахимаар мэдүүлэх аж ахуйн нэгж 44 хувиар өссөн байна | ||
| Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.