Шууд Chart

БНСУ-ын жүжигчин Рю Сын Рёнг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр томилов

2023-06-24 09:27:38

Монгол Улсын Засгийн газраас 2023 онд "Нэг сая жуулчин" хүлээн авах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд БНСУ-аас 250.000 жуулчин хүлээн авахаар зорьсон ба үүнд дэмжлэг үзүүлэх, Монгол орныг өөрийн оронд сурталчлах үүргийг БНСУ-ын жүжигчин Рю Сын Рён хүлээн авснаар БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Монгол Улсын "Аялал жуулчлалын элч"-ээр томиллоо.
 
Жүжигчин Рю Сын Рён театрын урлагаас жүжигчний карьераа эхлүүлсэн ба улмаар БНСУ-ын кино, телевизийн хамгийн олон туслах дүр бүтээсэн жүжигчдийн нэг болсон юм. Түүний 2013 онд тоглосон "7-р өрөөний гайхамшиг" кино нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон Солонгосын гурав дахь кино болж байсан бол 2014 онд тоглосон "Admiral: Roaring Currents" түүхэн кино нь тухайн цаг үедээ хамгийн их ашиг олсон киногоор нэрлэгдэж байжээ. Мөн тоглосон киног нь 10 сая гаруй хүн үзсэн БНСУ-ын анхны жүжигчин болсон юм. Тэрээр нийт 36 бүрэн хэмжээний, 12 олон ангит кинонд гол дүрд тогложээ.
 
Эх сурвалж: БОАЖЯ

БНСУ-ын жүжигчин Рю Сын Рёнг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр томилов  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй