Шууд Chart

Зүүн гурван аймгийн залуу малчид эрчимжсэн үхрийн аж ахуйгаас туршлага судаллаа

2023-06-25 10:19:52

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж байна.
 
Энэ хүрээнд зүүн бүсийн залуу малчдын туршлага судлах аяллыг Хэнтий аймгийн Өлзийт тосгонд бүтээн байгуулалт нь ид өрнөж байгаа “Мэт-Агро” ХХК-ийн үхэр эрчимжсэн аргаар бордох аж ахуйгаас эхлүүллээ.
 
Туршлага судлах аялалд зүүн 3 аймгийн 50 сум, 5 тосгоны залуу малчдын төлөөлөл, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаныхантай хамт оролцож байгаа юм.
 
Үхрийн фермийн зорилго, алсын хараа, үр ашигтай үхрийн аж ахуй эрхлэхэд малчин хүний зайлшгүй мэдэх шаардлагатай тэжээл, үржүүлэг, эрүүл ахуй, хорио цээр гээд чухал мэдлэгийг “Мэт-Агро” ХХК-ийн хамт олон залуусдаа харамгүй хуваалцаж, зөвлөж, үзүүлж, тайлбарлалаа.
 
 
 
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Зүүн гурван аймгийн залуу малчид эрчимжсэн үхрийн аж ахуйгаас туршлага судаллаа  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй