Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 17:14-18:05 цагт гурван удаа хээрийн гал түймэр гарсан.
Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, 6 дугаар сарын 25-ны өдрийн 04:00 цагт цурманд оруулан, мөн өдрийн 05:55 цагт түймрийг бүрэн унтраалаа.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халж, хэт халалт болж байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд:
-Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,
-Ил задгай гал түлэхгүй байх,
-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
-Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
-Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ
| Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна | ||
| Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.