Шууд Chart

Онцгой байдлын алба хаагчид алт, хүрэл медалийг хүртлээ

2023-06-26 11:28:37

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаагийн нэрэмжит 2023 оны хөнгөн атлетикийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон алба хаагчид алт, хүрэл медаль хүртэж, шагналт байрт шалгарлаа.

Тус тэмцээний  эрэгтэйчүүдийн 4х100 метрийн төрөлд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтбаяр, мөн ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Буянбат,  Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч С.Төрбат нар 44:90 секундын амжилтаар гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

Харин гурав  харайлтын төрөлд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч С.Төрбат амжилтаар тэргүүлж, цомын эзэн болсон бол 100 метрийн төрөлд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Цогтбаяр 11:21 секундын амжилтаар шагналт тавдугаар байрт шалгарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Онцгой байдлын алба хаагчид алт, хүрэл медалийг хүртлээ  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй