Шууд Chart

Монгол, Хятадын сэтгүүлчид хамтарсан сурвалжилга бэлтгэж байна

2023-06-26 14:19:22

МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч, зураглаач нар БНХАУ-ын бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны санаачилгаар ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгээр БНХАУ-ын Шанхай хот, Жянсү мужид зочилж, тус улсын сэтгүүлчидтэй хамтарсан сурвалжилга бэлтгэхээр ажиллаж байна.

"Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя" аялалд Монголын 30, БНХАУ-ын 20 орчим сэтгүүлч хамрагдан хамтран ажиллаж байна. БНХАУ-ын техник, технологийн дэвшилж, хөгжил, цэцэглэлт, шинэ зууны бүтээн байгуулалттай танилцаж, сурвалжилга бэлтгэх юм.

Хамтарсан сурвалжилгын нээлт Хөх хотод болов. Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс Шанхай хотоос сурвалжилга эхэлж байна.


Монгол, Хятадын сэтгүүлчид хамтарсан сурвалжилга бэлтгэж байна  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-23 02:06
Хятадаар аялуулаа юу

Бидэнтэй нэгдээрэй