Шууд Chart

Мөнгөлөг хэлтэг загас олноор хорогдсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2023-06-27 12:41:49

Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг.

Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна.

Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.

Зургаадугаар сарын 7-ны өдөр Нуурын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад 1 гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

-Нуур орчмын бохирдлогдсон хэсэг, үхсэн загасны сэг зэмийг цэвэрлэх

-Иргэд, амрагчдад ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгөх

-Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-дад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх

-Малчин иргэдийг нуурын усаар малаа услахгүй байх

-Усны хэрэглээнд хяналт тавих

-Ариутгал халдваргүйтэл хийх

-Хүн амын унд ахуйн худгийн усыг лабораторийн шинжилгээнд хамруулах

-Нуурын ус, хөрсийг дахин шинжилгээнд хамруулах

-Аймгийн Онцгой комиссын хуралд нөхцөл байдлыг танилцуулж шаардлагатай авах арга хэмжээг шийдвэрлэв гэж Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас мэдээллээ. 


Мөнгөлөг хэлтэг загас олноор хорогдсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна   
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй