Шууд Chart

"Соёлын наадам"-ыг 15 дахь жилдээ зохион байгуулна

2023-06-28 10:05:30

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2023 оны долоодугаар сарын 11, 12-ны өдөр, уяачдын наадмыг долоодугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна.

Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, өв соёлоо хайрлан хүндэтгэх, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэгдсэн энэ жилийн “Соёлын наадам”-ын үзэл санаа нь Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

ЮНЕСКО-д бүртгүүлсэн Соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна Монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-Соёлын отог” асруудаар аялж, “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”, “Казах соёлын гэр”-ээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн зүйлстэй танилцаж, “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжийг наадамчин олонд бүрдүүлж өгөх юм байна. 


"Соёлын наадам"-ыг 15 дахь жилдээ зохион байгуулна   
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй