Шууд Chart

Гэндэнгийн гудамжны уулзварыг өнөөдөр хаана

2014-08-01 09:37:07

Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр хороо Япон элчингийн урд талын 0.26 км авто замыг засах ажил долоодугаар сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 1-ны 23.00 цагаас наймдугаар сарын 4-ний 6.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260 м газарт асфальтбетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тус ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан бөгөөд энэ сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй аж.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Гэндэнгийн гудамжны уулзварыг өнөөдөр хаана   
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй