Шууд Chart

Цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын ажил 80 хувьтай явагдаж байна

2023-06-28 15:41:48

Энэ сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутанд Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унасан. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсаны улмаас үүссэн  гэмтлийг сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 150 хүний бүрэлдэхүүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр өглөөний 04 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажиллаж байна.

24 тулгуураас одоогийн байдлаар 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 80 гаруй хувьтай. Гэмтэл саатлыг цаг алдалгүй сэргээн засварлах ажилд  Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын комисс 3 гэр, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хархорин салбар 1 гэр, Булган аймгийн Гурванбулаг сумын засаг даргын тамгын газраас 1 гэр тус тус барьж өгсөн ба  бусад хэрэгцээтэй зүйлсээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Хүндрэл бэрхшээлийг даван туулж, гэмтэл саатлыг арилгахаар ажиллаж байгаа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийг дэмжиж оролцсон орон нутгийн Онцгой байдлын комисс, сумдын засаг даргын тамгын газрын газар, албан байгууллагуудын хамт олонд халуун талархал илэрхийлье гэж Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.


Цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын ажил 80 хувьтай явагдаж байна  
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй