Шууд Chart

Эхний хагас жилд аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвийн сургалтуудад 646 мянган иргэн хамрагджээ

2023-06-29 14:03:35

Насан туршийн суралцахуйн 2022-2023 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа боллоо.

Энэ хичээлийн жилд аймаг нийслэл, сум дүүргийн нийт 355 Насан туршийн боловсролын төвд боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр 4981 иргэн суралцжээ.

Эдгээр суралцагчийн 3573 нь эрэгтэй, 1228 нь эмэгтэй байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй 565, хийдэд шавилан суудаг 267, хорих ангид хүмүүжиж буй 77 иргэнд боловсрол нөхөн олгох хөтөлбөрөөр сургалт зохион байгуулжээ.

Боловсролын багц хуулийн үзэл баримтлалыг Насан туршийн суралцахуйн зарчимд үндэслэн боловсруулж, иргэн бүрийг нээлттэй, тасралтгүй суралцах боломжийг олгох, насан туршийн боловсролын багшийг “Менежер” чиг үүргээр ажиллуулах, санхүүжилтийг үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоонд шилжүүлэх зэрэг бодлого, эрх зүйн шинэчлэл хийхээр ажиллаж байна.

2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын төсөлд санал авахад НТБ-ын багш, хүний нөөцийг чадавхжуулах, сургалт үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх, салбар дундын санхүүжилтийн зарчмыг үр ашигтай хэрэгжүүлэх зэрэг заалт хамгийн их дэмжлэг хүлээв. 

Эх сурвалж: БШУЯ


Эхний хагас жилд аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвийн сургалтуудад 646 мянган иргэн хамрагджээ   
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй