Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-08-01 10:37:07

Уншигч та бүхэндээ наймдугаар сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Монгол Улс өчигдөр тоон системд шилжлээ”, “Алтны төлөөх зэрлэгшил”, “Б.Цогтгэрэл: Нар нэлээд цаашилж, намар цаг айсуй гэдгийг мартаж болохгүй”, “Цагийн шалгуур”, “Хятадын бизнес эрхлэгчид “Хамтаараа ашиг хүртэхийг хүсч байна””, “Өлгий нуурын өлмий туурь” зэрэг сурвалжлага, ярилцлага, аян замын тэмдэглэлийг уншиж болно.   

 

“Өнөөдөр”  сонины энэ өдрийн дугаараас Н.Батсуурь: Хүмүүсийн анхаарлыг татах гэж ийм зүйл бичсэн юм болов уу”, “Нүүрстэй ордын хайгуулын ажлыг эхлүүлнэ”, “Эрээний үйлдвэрүүд зогссоноос цементийн үнэ өсчээ”, “Ирээдүйн иргэдээ хэвлийд нь хорт цацрагаар шарсаар байх уу”, “Обамаг эрх мэдлээ хэтрүүлсэн гэв”, ““Гоожингийн өндөр”-ийг ССАЖЯ одоо л судалж байгаа гэнэ”, “Хоёр нутагтныг хойш тавьж болохгүй” мэдээ, мэдээллийг онцлож байна.  

 

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МИАТ”ийн 51 хувийг төрд үлдээж, “Хөтөлийн цемент шохой”-г бүрэн хувьчилна, “Газар өмчлөх хүсэлтийг цахимаар авч эхэллээ”, “Э.Авирмэд: Манай хамгийн урт агуйг хятадууд сүйтгээд байна” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.

 

“Монголын үнэн” сониноос “”Галзуу хулгана”-д хүний амь эрсэдсэний дараа ухаарах уу”, “Цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүд шинэ эмнэлэгт эмчлүүлэхээр боллоо”, “Аялал жуулчлалын эрх чөлөөгөөр Монгол 77 дугаарт оржээ”, “Б.Одгэрэл: Монголчууд Цагаан-Уул цэцгийг бэлэгшээх нь зүйтэй” зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлага нийтлэлийг уншиж болно.

 

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Ч.Өнөрбаяр: төр ашгийн төлөө бизнес эрхлэхээ болино”, “Орчин үеийн гоёо цаасан урлаг”, “Газрын маргаанаас болж ажил зогсчээ”, “Ц.Баярсайхан: азийн эмэгтэй бөхчүүд дэлхийд ноёрхож байна”, “Хосгүй үнэт судруудыг анх удаа олон нийтэд дэлгэлээ” ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтлэжээ.

 

“Улс төрийн тойм” сониноос “Л.Оюун: Улсын төсөв, төсвөөс гадуурх зарцуулалтыг адилхан хумих шаардлагатай”, “Ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай гэж гишүүд үзлээ”, “Хөрөнгөтэй компанийн хөлд сөгдсөөр байх уу”, “Б.Оюунцэцэг: 70-95 мянган төгрөгөөр антень худалдаж авч байж тоон системд шилжинэ” зэрэг ярилцлага, нийтлэлийг унших боломжтой.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй