Шууд Chart

Наадмын тасалбар авахаас өмнө Enaadam.mn-д заавал бүртгүүлнэ

2023-07-01 09:22:00

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг хоёр дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан долоодугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагаас эхлэн борлуулна. Улмаар долоодугаар сарын 5-нд борлуулалтыг хаана.

Энэ жилийн цахим тасалбарын борлуулалтыг enaadam.mn сайтаар дамжуулан захиална.

Төлбөрөө хийхдээ аль болох данс ашиглахыг холбогдох албаныхан зөвлөж байгаа бөгөөд тасалбараа захиалснаас хойш 60 минутын хугацаанд төлбөр төлөх боломжтой. 

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар захиалах бол эхлээд enaadam.mn-д бүртгүүлэх ёстой.

enaadam.mn-д бүртгүүлэх зааврыг хүргэж байна. 


Наадмын тасалбар авахаас өмнө Enaadam.mn-д заавал бүртгүүлнэ   
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-01 10:11
Суудал чинь нээгдэхгүй бна өглөөнөөс хойш оролдлоо
Зочин [127.0.0.xxx] 2023-07-01 10:22
Би бүр шөнөөс хойш оролдсоон сагслагдахгүй байна. Худлаа юм биш үү пизда

Бидэнтэй нэгдээрэй