Шууд Chart

“Тэгш дүүрэн” хөтөлбөрийн сургалт болов

2014-08-01 12:03:51

ЭМЯ, Италийн АИФО байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн орон нутгийн салбар хорооны гишүүдэд зориулсан ээлжит сургалт Дорноговь аймгийн төв Сайншанд хотод боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн энэ сургалтад Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгуудын "Тэгш дүүрэн" хорооны дарга, гишүүн, Зээлийн эргэлтийн сан хариуцсан ажилтнууд оролцов.
Сургалтыг нээж Италийн АИФО байгууллагын Суурин төлөөлөгч Д.Тулгамаа, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Цэцэгмаа нар товч үг хэлж, сургалтын зорилго, ач холбогдлын тухай болон орон нутгийн "Тэгш дүүрэн" хорооны үйл ажиллагааны мэдээлэл өгөв. 
Сургалтын эхэнд оролцогчдод Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенци, түүнийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын арга хэмжээний төлөвлөгөөний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази Номхон далайн бүсийн 10 жилийн "Эрхийг бодит болгоё" Инчеоны стратегийн тухай, Хүн амын хөгжлийн цогц бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийн төслийн явцын тухай гэх мэт бодлогын чанартай мэдээллийг АИФО байгууллагын менежер Л.Энхбуянт, "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн сургагч багш Ю.Цолмон, "Тэгш нийгэм холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Батболд нар өглөө.
Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын тухай дэлгэрүүлэн ярилцав. Энэ хүрээнд хамт олны тухай ойлголтыг өгч, хамруулан хөгжүүлэхэд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрх мэдэлжүүлэх хүрээнд хэрхэн яаж матриц төлөвлөгөө боловсруулж ажиллах талаар бүлгийн ажил хийж, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран боловсруулав.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Тэгш дүүрэн” хөтөлбөрийн сургалт болов   
Үзсэн: 1817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй