Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат Улаанбаатар хот Дэлхийн Зөн олон Улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Фукуока хотод ажиллаж туршлага судаллаа.
Энэ үеэр хотуудын тогтвортой хөгжилд гамшгийн хор уршиг хэрхэн нөлөөлдөг, хотын иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын зохион байгуулалт, гамшгийн нөөц бүрдүүлэлт, үер, усыг татан төвлөрүүлэх инженерийн хангамжийн байгууламж, борооны ус цуглуулж дахин ашиглах технологи, хог хаягдлыг шатаах, дахин боловсруулах, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
| Япон улсад ажиллаж туршлага судаллаа | ||
| Үзсэн: 348 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.