Шууд Chart

Туул голын сав газарт зөрчилтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авчээ

2023-07-03 12:11:18

Сав газрын хэмжээнд ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ус ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалд газар дээр нь хуулийн хүрээнд зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

“Мөнх нархан од” ХХК-ийн дүгнэлт, гэрээ зөвшөөрөлд тусгагдаагүй өөр эх үүсвэрээс зөвшөөрөлгүй Туул голд насос суурилуулан технологийн хэрэгцээний нууртай холбож нөхөн сэлбэлтээр, ашигласан, хаягдал бохир усны дүгнэлт гаргуулаагүй, ахуйн бохир уснаас дээж авч шинжилгээ хийлгээгүй, хог хаягдал ил задгай хаясан, ахуйн бохир усыг шуудуу татаж хөрсөнд шингээдэг зэрэг зөрчлийг хяналт шалгалтаар тогтоов.

Энэхүү үйлдэл давтагдвал Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-р зүйл, Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу ус ашиглах эрхийг цуцлахыг тус компанид анхаарууллаа.

Туул голын эргийг хөндөж суурилуулсан насосыг газар дээр нь тухайн компанийн ажилчдаар хураалгаж хөндсөн газрыг нөхөн сэргээлт хийх хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг Булган аймгийн Бүрэгхангай суман дахь цагдаагийн тасаг болон тухайн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид мэдэгдэв. 

“Гэрэлт шинэчлэл” ХХК нь БОМ-ийн төлөвлөгөөгүй, ус ашиглах болон хаягдал бохир усны дүгнэлт гаргуулаагүй, технологит ашиглах зорилгоор зөвшөөрөлгүй Туул голын эргийг хөндөн насос суурилуулж технологийн хэрэгцээний нууртай холбосон, ахуйн бохир усыг шуудуу татаж хөрсөнд шингээсэн, хог хаягдал ил задгай, нүхэн жорлонтой зэрэг зөрчил илэрсэн.

Иймд тус байгууллагын Туул голын эргийг хөндөж суурилуулсан насосыг хураалгаж хөндсөн газрыг нөхөн сэргээлт хийх, дээрх зөрчлийн үр дагаврыг арилгах хугацаатай үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Эх сурвалж: Туул голын сав газрын захиргаа


Туул голын сав газарт зөрчилтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авчээ   
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-04 13:50
Төв аймгийн Алтанбулаг сум, ХУД 13 хорооны нутгийн заагт маш олон зөвшөөрөлгүй карьер ажиллаж байгаа. Газар нутгийн нөхөн сэргээлт гэж ог хийгээгүй. Шийдьэр гаргах түвшний байгуулага, удирлагауудад энэ мэдээллийг хүргэж өгнө үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-04 13:47
ХУД 13-р хороо, Туул тосгоны газар нутгийг нүдээрээ үзээрэй. Тэнд үнэхээр хүн мал амьдрахад хэцүү болсон байгааг мэдэж байгаа болов уу
Зочин [127.0.0.xxx] 2023-07-03 20:23
Шуналтнууд газар нутгийг сүйрүүлэх юмаа харамсалтай. Арга хэмжээ авдаг байгууллага овоо байжээ?.

Бидэнтэй нэгдээрэй