Шууд Chart

“Сая загас” төслийн хүрээнд 10 жилийн хугацаанд 617000 загасыг голд тавьжээ

2023-07-03 12:17:03

БОАЖЯ-ны захиалгаар Байгаль хамгааллын “Туул ижий сан” ТББ-ын санхүүжилт, "JCI прогресс"-ын дэмжлэгтэйгээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааны дүнд энэ онд амжилттай үржүүлсэн 90000 загасыг Туул голд тавилаа.

Орхоны Хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран үржилд тэнцэх 21 атуу, 20 атуухыг Орхон голоос барьж, эх сүрэг зөөвөрлөх зориулалтын саванд тээвэрлэн авчирч түрс, сунг авсны дараа Туул голд буцаан тавьсан юм.

Туршилт судалгаанд Ховдын Их сургууль, МУБИС-ийн оюутан залуусыг дадлагажуулан, мэргэжил аргазүйн зөвлөмж өгч хамтран ажиллажээ.

Монгол Улсад загас үржүүлгийн мэргэжилтэн ховор учир боловсон хүчнийг чадавхжуулахад уг арга хэмжээ чухал үүрэгтэй.

Төсөл хэрэгжсэнээр Туул гол болон цутгал голуудын загасны нөөц нэмэгдэн, хүн амыг амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, спорт загасчлал, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд "Нэг жуулчин - Нэг загас" загас үржүүлгийн хөтөлбөрийг явуулах уг ажлыг үр дүнд хүргэхээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "JCI прогресс"-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: БОАЖЯ


“Сая загас” төслийн хүрээнд 10 жилийн хугацаанд 617000 загасыг голд тавьжээ  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй