Шууд Chart

Архангай аймаг чингэлгэн цэнгэлдэх хүрээлэнтэй боллоо

2023-07-03 13:41:36

Энэ жил Архангай аймаг 100 жилийн ойтой. Тус аймгийн 100 жилийн ойн баяраа тэмдэглэх “АРА КОМПЛЕКС” өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн байна.

Цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд харах цэцэрлэгийн үйлчилгээ, байгальд ээлтэй, цэвэр усны зарцуулалт бага эко 00, 30 гаруй төрлийн хоол үйлчилгээний газар, гэр болон майхан кемп ажиллана.

Мөн “Этүгэн” контемпорари үзэсгэлэн, циркийн үзүүлбэр, Хүннү гүрний музей, гэрэл зургийн үзэсгэлэн, ретро машины үзвэр, амьтны хүрээлэн, “Week” хөгжмийн хамтлагийн тоглолт, худалдаа, 20 төрлийн хүүхдийн тоглоомоор долоодугаар сарын турш Архангайчууд болон амрагч аялагч жуулчдад үйлчлэх юм.

Анхны чингэлгэн цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн үеэр Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан маркийг олон нийтэд танилцууллаа.

Хорин мянган ширхэгийг үйлдвэрлэсэн "Архангай аймаг 100 жил” сэдэвт блок маркт тус аймгийн сүлд, чимэглэл хэсэгт 100 жилийн ойн лого, Төрийн сахилгат Суварга хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хорго Булган хайрхан уул, "Улаан ном"-д орсон хүдэр, Хүннү язгууртны морины гоёл Бэлгэт гөрөөс, нутгийн захиргааны ордон, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулсан байна. 


Архангай аймаг чингэлгэн цэнгэлдэх хүрээлэнтэй боллоо  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй