2023 оны наймдугаар сарын 01-нээс эхлэн зорчигчдыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ-ын чиглэлд аялж буй олон улсын галт тэрэгний тасалбар дээрх ирэх, очих цагийн хуваарийн мэдээллийг тухайн орон нутгийн цагаар байршуулахаар боллоо. Иймд зорчигч та бүхэн анхаарлаа хандуулна уу!
Тодруулбал: Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэргээр явахад Улаанбаатар хотоос Улаанбаатарын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод Эрхүүгийн цагаар 15:18 цагт хүрнэ гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

| ОХУ-ын чиглэлд аялж буй галт тэрэгний цагийн хуваарийн мэдээллийг тухайн орон нутгийн цагаар байршуулна | ||
| Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.