Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд 2008 оноос хойш ашиглалтад оруулсан 8677 барилга байгууламжийн комиссын дүгнэлтийг улсын хэмжээнд нэгтгэн 2023 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлсэн.
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2023/01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2002 оноос өмнө баригдсан 7631 /аймаг–5787, нийслэл–1844/ олон нийтийн зориулалттай барилга, байгууламж байгаагаас сургууль-513, цэцэрлэг-447, эмнэлэг-493, дотуур байр-307, нийт 1760 барилга байгууламжийг эхний ээлжинд паспортжуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: БХБЯ
| 1760 барилгыг паспортжуулах шаардлагатай | ||
| Үзсэн: 820 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.