Шууд Chart

БХБЯ: 33 барилгын угсралтын үйл ажиллагааг түр зогсоов

2023-07-04 15:41:31

Улсын төсөв болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа болон өргөтгөл, шинэчлэл хийгдэж байгаа төсөл, арга хэмжээний барилга байгууламжид хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад 295 объектыг хамруулан шалгав.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг хувиар гаргавал зураг төсөлгүй /72/ 15 хувь, зураг төслөөс өөрчилсөн /112/ 23 хувь, норм, дүрэм, хууль зөрчсөн баримт бичгийн бүрдэлгүй /241/ 50 хувь, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй /58/ 12 хувийг эзэлж, нийт 483 зөрчил дутагдал илэрснээс 52 хувийг арилгуулж, 92 эрх зүйн баримт бичиг гаргаж, 66.900.000 төгрөгийн торгууль шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.

Барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 133 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж 33 барилгын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч бусад аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч, зөрчлийн 10 хэрэг үүсгэн ажилласан гэж БХБЯ-наас мэдээллээ. 


БХБЯ: 33 барилгын угсралтын үйл ажиллагааг түр зогсоов  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй