Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг эцэслэн боловсруулах ажлыг эрчимжүүлж, УИХ-ын намрын чуулганаар батлуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Төлөвлөгөөнд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн шинэчлэлийн ажил багтаж байгаа бөгөөд гэр хорооллыг 6 дэд төвийн хүрээнд төлөвлөж хэрэгжүүлэх юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө ямар шалтгаануудаас болж хэрэгжилт нь хангалтгүй байгааг тодруулж, өмнөх алдааныхаа шалтгаан, үр дагаварыг нарийн тооцож, “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийх, бодит тооцооллуудыг тусгах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд батлагдаагүй байхад газар олголт нь түрүүлж яваад бурууддаг алдааг давтахгүй байх хүрээнд БХБ-ын сайдаас өгсөн чиглэлийн дагуу ажиллаж байна.
Хотын түгжрэл, буруу төлөвлөлтийг сааруулахын тулд “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг яаралтай батлуулж, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Эх сурвалж: БХБЯ
| Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулна | ||
| Үзсэн: 2061 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.