Шууд Chart

“Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлагдлаа

2023-07-05 11:20:29

Орон сууцны нийт үнийн дүнгээс урьдчилгаа төлбөр төлөөд 10 жилийн хугацаанд сар бүр хүүгүй нөхцөлөөр төлбөр төлж өмчлөх боломж бүрдлээ.
 
Тус журмаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг, төрийн албан хаагч, залуу гэр бүл, малчид гэсэн зорилтот бүлгийг иргэд хамрагдах бөгөөд сум, баг, байгууллагад квотыг олгож журамд заасан шаардлагыг хангасан дээрх иргэдийг сонгон шалгаруулна.
 
Сум, баг, байгууллага бүрд ажлын хэсэг байгуулагдаж материал хүлээн авах бөгөөд хамт олны хурлаар нээлттэй ил тод шалгаруулалт явуулна гэж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
 
Журмын онцлох заалт, квотын талаар товч мэдээллийг хүргэж байна.
 
 
 
 

“Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлагдлаа  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй