Шууд Chart

Мах экспортын гэрчилгээ 4 хоногт багтаан гардаг боллоо

2023-07-05 14:41:06

Мах экспортлох бичиг баримт бүрдүүлэлтийг цахимжуулж 50-аас 15 болголоо. Ингэснээр экспортлогч аж ахуй нэгжүүдэд цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна бичиг баримтын олон шат дамжлагыг багасгаж, нээлттэй цахимаар бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Бүрдүүлэлтийг цахимжуулснаар экспортын гэрчилгээ 4 хоногт багтаан гардаг боллоо.
 
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд ХХААХҮЯ, МЭЕГ, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, МХАҮТ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, тухайн байгууллагуудын мэдээллийн системүүдийг хөдөө аж ахуйн экспортын нэг цонхны системд нэгтгэд байна.
 
Эх сурвалж: ГЕГ

Мах экспортын гэрчилгээ 4 хоногт багтаан гардаг боллоо  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй